“Эко Эрдэнэ” ХХК нь эх орны зэрлэг ба тарималжуулсан жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хүн амын хэрэглээнд нийцүүлэх хувь нэмэр оруулах зорилгоор 2000 онд байгуулагдсан хувийн хэвшлийн энэ чиглэлийн анхны аж ахуйн нэгж юм.
“Дэлхийн стандартад нийцсэн шилэн савлагаатай экологийн цэвэр бүтээгдэхүүн”
Эх орны хөрсөнд ургасан зэрлэг ба тарималжуулсан жимс төрөл бүрийн жимсгэнийг итгэмжлэгдсэн нийлүүлэгчдээс худалдан авч нэрс, аньсны чанамал, чацаргана, аньс, нэрсний цэвэр ба чихэржүүлж өтгөрүүлсэн шүүс, ундаа чацарганы зөөлөн эдийн ба үрийн тос үйлдвэрлэхэд компаний үйл ажиллагаа голчлон чиглэдэг.
Түүхий эд, хагас ба бэлэн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүдийг Япон улсад үйлдвэрлэсэн багаж хэрэгслээр өөрийн лабораторит тогтмол тодорхойлж чанарыг баталгаажуулдаг.
БГД, 7-р хороо, Жамсранжавын гудамж-58
+ 976 9497-10-10 + 976 9666-45-23
info@ecoerdene.mn